Алт тушаалт буурчээ

Zuv.mn
2025/03/07

Монголбанк 2025 оны 2 дугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  15.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 52.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна. Оны эхнээс өссөн дүнгээр тооцвол 1.9 тонн үнэт металл худалдан аваад байна.  

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны   2 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 321,506.03 төгрөг байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна