Домогт бөх Бувайсар Сайтиев зуурдаар нас барлаа

Х.Батсайхан
2025/03/03

Бөхийн чөлөөт барилдааны түүхэн дэхь хамгийн өндөр амжилт гаргасан тамирчдын нэг, ОХУ-ын Дагестаны домогт бөх Бувайсар Сайтиев өчигдөр эмийн хордлогын улмаас зуурдаар таалал төгсжээ.

Тэрээр опиаттай эмэнд хордож, цус өтгөрсний улмаас судас нь хагарч, улмаар зүрх нь зогссоноос болж нас барсан гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Бувайсар Сайтиев нь чөлөөт бөхийн 74, 76, 84 кг-ын жинд өрсөлдөж байсан бөгөөд 1996, 2004, 2008 оны олимпын наадмын аварга, 1995, 1997, 1998, 2001, 2003, 2005 оны дэлхийн аварга, 1996, 1997, 1998, 2000, 2001, 2006 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв.     



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.238
    2025/03/04

    5 давхрын цонхоор унасан гэж байна даа зөвийнхөөн ! Зүрхний асуудалтай гэж байна.

    Хариулах
  • 59.153.112.238
    2025/03/04

    Домог байлаа.

    Хариулах
  • 122.201.31.96
    2025/03/03

    Агуу бөх дахиж давтагдашгүй амжилт

    Хариулах
  • 66.181.190.186
    2025/03/03

    Yaaltachgui domog bailaa

    Хариулах