НДЕГ-ын даргаар томилогдсон Б.Батжаргал 360 сая төгрөгийн хоёр орон сууц, 18 сая төгрөгийн хадгаламжтай

С.Гандэлгэр
2025/03/07

Засгийн газрын /2025.03.06/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томилсон. Б.Батжаргал нь 1975 онд төрсөн, эдийн засагч, санхүүгийн бакалавр, Бизнесийн удирдлагын магистр, Шинжлэх ухааны магистр, Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй. 

Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хувьдаа ямар нэгэн компанигүй, найман сая төгрөгийн зээлтэй, 18 сая төгрөгийн хадгаламжтай, 360 саяын үнэ бүхий хоёр орон сууц, нэг авто зогсоолтой хэмээн мэдүүлжээ. 

Боловсрол

  • 1983-1993 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн III дунд сургууль,
  • 1993-1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалавр, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр-Санхүүгийн менежмент мэргэжлээр,
  • 2007-2009 онд Калифорнийн Олон Улсын Их Сургуулийг Шинжлэх ухааны магистр-Олон улсын бизнес мэргэжлээр,
  • 2010-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийг Докторын түвшний Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр суралцаж,
  • 2024 онд Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан намтар,

  • 1997-2009 онд Хадгаламжийн банк, Нэгдсэн бодлогын газрын эдийн засагч, ахлах эдийн засагч, Тусгай активийн албаны дарга,
  • 2009-2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Банк, санхүү, нийгмийн даатгалын багш,
  • 2011-2016  онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт, Нийгмийн даатгалын бодлого, эрх зүйн шинэчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Гадаад харилцаа, сургалт, мэдээллийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газарт ахлах мэргэжилтэн,
  • 2016-2024 онд  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал, хуримтлалын сангийн газарт ахлах мэргэжилтнээс эхлэн газрын дарга хүртэл ажилласан.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.75
    43 минутын өмнө

    orchin ued amerikiin ali neg surguulid hul tavisan l bol tugsuh tugsuugui bol hamaagui ih tom hun boltsorch bdg hevshiltei boljee !

    Хариулах