Монгол Улсын Засгийн газар хуралдаж, Стратегийн ордын жагсаалтад багтсан Тавантолгойн бүлэг ордын нэг болох Ухаа худагийг хувийн хэвшлийн ААН-д эзэмшүүлсэн процесс нь хуульд нийцээгүй тул хуульд нийцүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ.
Стратегийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлэх шийдвэрийг гагцхүү УИХ-д танилцуулж шийдвэрлүүлэх хуультай. Гэтэл Ухаа худагийг “Энержи ресурс”-т эзэмшүүлсэн үйл явц нь УИХ-д танилцуулалгүй буюу хууль бусаар өрнөсөн болохыг Ажлын хэсгээс тогтоосон. Иймээс УИХ-д уг тогтоолын төслийг танилцуулж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авахаар болжээ. Ингээд УИХ-аас тогтоол гарсан тохиолдолд Засгийн газар тогтоолын дагуу “Энержи ресурс”-тай хэлэлцээр хийх юм байна.
Засгийн газраас Стратегийн орд газрыг эзэмшигч ААН-үүдтэй хэлэлцээр хийж, боломжит хувилбаруудыг танилцуулах үүрэгтэйгээр томилогдсон БЭТ Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ “Ухаа худагийг хууль бусаар авсан тул тусгай зөвшөөрлийг хурааж авна” гэж мэдэгдсэн.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мөн ордын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү гэрээ хийж шилжүүлсэн нь хууль бус, түүнд тийм эрх мэдэл байгаагүй гэж мэдэгдээд байсан юм.
Тэгвэл энэ асуудлыг одоо УИХ шийдэхээр болж байна. Хэрвээ УИХ дээрх үйл явц хууль бус байсан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг хураах асуудал бодитоор яригдана. Харин хүлээн зөвшөөрч, тогтоол гаргавал Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх /34-50 хувийг төрийн мэдэлд авах/ үүргийг Засгийн газарт өгч, Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэхээр “Энержи ресурс”-тай хэлэлцээрийн ширээнд суух нөхцөл байдал үүсэв.
Засгийн газар Ажлын хэсэг томилуулж судлуулаад "Ухаа худагийг Энержи ресурс"-т өгөх үйл явц, хууль бусаар өрнөсөн гэдгийг нэгэнт тогтоосон байхад УИХ хүлээн зөвшөөрөх эсэх нь одоо хамгийн их анхаарал татсан асуудал болж хувирлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.64
Хураасан нь дээр байхаа. 100 хувь хагуул төрийн мөнгөөр хийсэн гээ биз дээ. Өнөөг хүртэл их л ашиглалаа
Хариулах