“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр төрийн болон орон нутгийн өмчит бүх музейг 0-16 насныханд үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Тэгвэл дээрх арга хэмжээтэй холбогдуулан Чингис хаан үндэсний музейн ачаалал нэмэгдэж, зарим иргэд үйлчлүүлж чадалгүй буцаад байсан юм. Үүнтэй холбогдуулан тус музей доорх мэдээллийг цахим хуудастаа байршуулжээ.
Чингис хаан Үндэсний музей нь 2025 оны 03 сарын 07-ноос 13-ны өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд, үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах тул, музейг зорин ирэхдээ Та цагаа төлөвлөж, тооцож ирэхийг хүсье.
Чингис хаан Үндэсний музейн танхимуудаар зочлоход үзэгч Та багадаа л гэхэд 2-3 цагийг зарцууулахыг бодолцоорой.
Музейн 9 давхарт байрлах Их хааны өргөө дэх Эзэн Богд Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туг, Хааны Хасбуу Алтан тамга нь тусгай үзэсгэлэн тул төлбөртэй, бусад танхимууд 7 хоногийн турш үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна