Хөвсгөл нуурт хоёр иргэн живж амиа алджээ

Х.Есү
9 цаг 31 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн “Эх хар усны рашаан” гэдэг газар “Sonata” загварын суудлын автомашинтай  хоёр иргэн Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад живсэн тухай дуудлагыг  2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу холбогдох албаныхан ажиллаж Ренчинлхүмбэ сумын харьяат хоёр иргэний цогцсыг  нуурын эргээсээ 200 метр, 10 метрийн усны гүнээс гаргаж, автомашиныг 150 метр тросс, олс ашиглан автомат чирэгчээр татан гаргаж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна