ЗУРХАЙ: Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэвэл зохилтой

Zuv.mn
12 цаг 1 минутын өмнө

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.

Наран ургах, шингэх: 07.29-18.39
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Огторгуй

Аргын тооллын 3 сарын 3, Сумьяа гараг. Билгийн тооллын 4, Шийдэм одтой, цагаагчин хонь өдөр.
Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх
зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их
хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой
худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч
сайжирна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна