НААДАМ : Идэвх санаачилгагүй барилдсан бөхийг хасаж нөгөө бөхийг давуулна


Үндэсний бөхийн холбоо барилдааны дүрмэндээ өөрчлөлт орууллаа

Монголын үндэсний бөхийн холбоо барилдааны зарим дүрмэндээ өөрчлөлт оруулсан талаараа мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд :

  Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д заасан “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-с дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-с дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 110 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэв.

 Эдгээр өөрчлөлтүүд нь барилдааны хугацаа, барьцыг тодорхой зааж өгсөн ба энэ нь барилдааны үйл явцыг түргэсгэх аж.

Б.Билэгсайхан



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.55.188.113
    2022/06/20

    Ард түмнийг бая сгаж чадахгүй гахайнуудийг хоюулангий нь хас

    Хариулах