Засгийн газар өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталжээ. Хуульзүйн сайд Х.Нямбаатараас энэ талаар болон өргөн баригдаад буй Улс төрийн намын тухай хуулиар тодрууллаа.
-Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Боловсруулах явцад Хууль зүйн яам ямар санал өгсөн бэ. Салбарын яамны үүрэг оролцоо, байр суурь ямар байв?
-Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн үзэл баримтлалыг батлалцдаг. Энэ дагуу өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлалцлаа. Үндсэндээ гурван агуулгаар өөрчлөлт орж байгаа.
Нэгдүгээрт, одоогийн Үндсэн хуульд “Төрийн эрх барих дээд байгууллагууд байгаа газрыг Монгол Улсын нийслэл гэнэ” гэж заасан нь төрийн захиргааны байгууллагыг өөр газар руу шилжүүлэх боломжийг хязгаарлаж байна гэж үзээд өөрчилсөн.
Хоёрдугаарт, Цэцийн дүгнэлт гарч, сонгуулийг холимог огтолцоогоор явуулах боломж нээгдсэн. Тиймээс бүх түвшинд судалгаа хийж байгаад 76 мажоритар дээр 76 пропорционалыг нэмж өгсөн.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн цэц, иргэдийн үндсэн эрхийг хамааръя гэсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заагдсан эрх нь зөрчигдсөн иргэн ҮХЦ-д хандах эрхийг нээж өгсөн. Үндсэндээ энэ гурван агуулгын хүрээнд л асуудлыг ярья гэсэн.
-Улс төрийн нам байгуулах босгыг хүчингүй болгосон?
-2019 онд орсон өөрчлөлтөөр “Хүн амын нэг хувь” гэж тогтоосон нь иргэдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгож, “801-ээс дээш хүн эвлэлдэн нэгдвэл нам байгуулж болно” гэсэн хуучин зохицуулалтыг хэрэглэхээр болж байна.
ҮХНӨ-өөр гишүүдийн тоо нэмэгдсэн тохиолдолд хуулийн ангилал, төрөл, түүнийг батлах квотыг хууль тогтоомжийн хуулиар тусад нь нээж авахгүй бол улс төрийн болон төрийн үйл ажиллагаа хямрах нөхцөл байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульжсан хуулиудыг Парламентын ердийн олонхиор биш, дийлэнх олонхи буюу нийгмийн зөвшилцлийн хүрээнд баталдаг байя гэсэн байр суурийг Хууль зүйн яам баримталж байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.60
тооноороо нуугдаж орох
Хариулах213.87.139.211
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах