Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай” А/152 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүй байх, хотын түгжрэлийг бууруулах зорилгоор 2026–2027 оны хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэглэл, сурагчийн дүрэмт хувцас болон шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нэг дороос, өргөн сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г 12 байршилд зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буй байршлууд:
10-р хороолол:
6-р хороо, Орхон худалдааны төвийн гадна талбай
6-р хороо, Efes худалдааны төвийн гадна талбай
3, 4-р хороолол:
8-р хороо, Баянголд үйлдвэрлэв дэлгүүрийн гадна талбай
14-р хороо, Апекс худалдааны төвийн гадна талбай
15-р хороо, Байгаль-Эх цогцолбор талбай
15-р хороо, Ахуйн үйлчилгээний ордны урд талбай
15-р хороо, 10000 нэрийн барааны дэлгүүрийн гадна талбай
15-р хороо, Норд дэлгүүрийн урд талбай
18-р хороо, Broadway рестораны гадна талбай
Бусад байршил
26-р хороо, Нарны хороолол 7-р байрны гадна талбай
26-р хороо, Нарны хороолол 11-р байрны гадна талбай
29-р хороо, Эрин хорооллын үүдэнд зам дагуу
Хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна