Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнэ үндэслэлгүй хөрөнгөжсөн ч хэргийг нь нуун дарагдуулжээ

2023/04/18

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг өнгөрсөн онд АТГ-аас гомдол мэдээллийн дагуу шалгаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдаас авлигал авсан, ХОМ-ээ буруу мэдүүлж зарим хөрөнгөө зориудаар нуун дарагдуулсан зэрэг Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон байдаг. Энэхүү шалгалтын ажиллагааны албан тоотыг одоогоос хоёр сарын өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн ч нам дарагдсан байна.

Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад: Булган аймгийн засаг дарга Ариун-эрдэнэ хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэхдээ худлаа мэдүүлсэн. Өөрийн нэр дээр байдаг өмч хөрөнгүүдийг мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдол гарч АТГ-аас үүнд шалгалт явуулж хариуцлага тооцох асуудал хөндөгдөж ирсэн байна. Энэтэй холбоотой асуудлаар аймгийн ИТХ болон холбогдох бүлэг, намынх нь бүлгүүдээс санал авахаар ЗГХЭГ-ын дэд дарга Бямбасүрэнгийн баг ажиллаж байгаа. Шүүр ажиллагаатай холбоотойгоор энэ асуудал яригдах ёстой. Хуулийн байгууллагаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон түүний хувьд ажлаасаа чөлөөлөгдөх бүрэн үндэслэл болно” гэсэн билээ.Гэсэн ч өнөөдрийн хүртэл шүүр ажиллагааны хүрээнд түүнд хариуцлага тооцох нь битгий хэл, улс төрийн хүрээлэлд асуудлыг нь нуун дарагдуулсаар байна.

Угтаа бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон дарга нарыг шүүрдэнэ хэмээн сүржин мэдэгдсэн ч түүнийг шүүрдээгүй. Харин ч бүүр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хуулийн байгууллагын албан бичгийг нуун дарагдуулж улс төрийн нөлөөллөөр хамгаалж байгаа нь харамсалтай.

Б.Ариун-Эрдэнэ өдгөө Булган аймгийн аж ахуй нэгжүүдээс өндөр их хэмжээний авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласаар байгаа нь хэвлэлийн хуудаснаа ил болсон ч хуулийн дагуу хариуцлага хүлээгээгүй хэвээр байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.211
    2023/04/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.90.199
    2023/04/18

    Хууль бус хонгилын эзэн жанхуу ах нь ард нь байхад яг шалгаж, огцруулж харагдаач.

    Хариулах