Н.Баяртсайхан: Хариуцлага хүлээхэд бэлэн

2019 оны 10 сарын 25

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол банкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэйг хэлсэн. Тэгвэл Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан дараах тайлбарыг өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар танд хариуцлага тооцох тухай ярьсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

Хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. 

Ажлаа дутуу хийсэн гэдэгт санал нийлж байна гэсэн үг үү?

Мөнгө угаах терроризмын санхүүжилтийн асуудал нь бүхэл бүтэн улс орны тогтолцооны асуудал юм. Ийм том асуудлыг зөвхөн нэг байгууллагад, тэр тусмаа нэг хүний нуруун дээр ачина гэж байгаа нь өрөөсгөл. Гэхдээ төрийн удирдлага намайг хариуцлага алдлаа гэж үзэн хариуцлага тооцох гэж байгаа бол миний хувьд татгалзах зүйлгүй. Хариуцлага хүлээхэд бэлэн байна.
 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 10 сарын 27
64.119.20.24
zochin

Ene hariutslaga huleehgui geed yadagiin. hudalaa ineedeg hudalaa garuu ugui yu...ha ha

2019 оны 10 сарын 25
66.181.170.2
Зочин

Тэнэг юм шиг инээгээд байдаг нь ямар учиртай юм. Бүхэл бүтэн улс орны мөнгөний бодлогыг зохицуулах байгууллагыг удирдаж байсан хүн мөртлөө инээгээд маасаагаад хариуцлага хүлээнэ гээд байдаг тэр хариуцлага нь юу юм ажлаа өгөөд л болоо биз дээ. Ийм инээдэмтэй тоглоом шиг. Үүнийг юу гэж ойлговол зохилтой вэ. Ёстой хэлэх ч үг олдохгүй юм байна. Энэ хүний хувьд энэ асуудал бол үнэндээ инээдэмтэй юм байна л даа. Инээдээ барьж чадахгүй байгааг харж байгаа биз дээ............