Э.Цэцэгсайхан: Хүүхдийн хүчирхийлэл, угаарын асуудал дээр хамтарч ажиллая О.Батнайрамдал аа

Zuv.mn
2024/04/26

Э.Цэцэгсайхан О.Батнайрамдлаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ. 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Цэцэгсайхан охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарч, тууштай тэмцэгчийн нэг. Сүүлийн өдрүүдэд телевиз болон сонин, сайтын хуудаснаа давтамж ихтэй гарч буй  МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалын тухай тэрбээр цахим хуудастаа “Хүүхдийн хүчирхийлэл, угаартаж буй асуудлаар өөрийнхөө сувгаар дуугардагч хүчин мөхөс байдаг. Харин энэ асуудал дээр хэвлэлийн цагаасаа хуваалцвал хамтарч ажиллья О.Батнайрамдал аа” хэмээн бичлэг нийтэлжээ.   

Сүүлийн үед олон хүн угаартан нас барж, хүүхдийн хүчирхийллийн асуудал газар авч байна. Гэвч бодит байдал дээр төрөөс гаргасан дорвитой шийдвэр байхгүй, өдрөөс өдөрт олон хүний алтан амь хохирсоор байгаа асуудалд хэвлэлээр олонтаа заларч хий хоосон улстөржиж буй О.Батнайрамдалыг хамтран дуугарахыг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Цэцэгсайхан ийн нийгмийн сүлжээнд олон нийтийн дунд “сануулав”.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.187
    2024/04/27

    энэ балай авгай бас хэний гар хөл болоод дэмий юм яриад байна. а гэхээр б гэж

    Хариулах
  • 66.181.176.187
    2024/04/27

    энэ авгай бас юув дээ. энэ залуу зөв л шаардлага тавиад байна. энэ булхай б авгайгийн хүүхдийн төлөө тэмцэх нь юу л бол. хүүхдийн эрх ашгаар битгий балаартайд бай.

    Хариулах
  • 202.21.107.32
    2024/04/26

    Zuvhen duugarsnaar ugaartahaa bolih bolov uu? Botoonoot erhee buteesen ail bolgoniig hyanah uuregtei hend baih bolj baina daa

    Хариулах