Махны үйлдвэрүүдийг шалгаж эхэллээ

Өчигдөр 11 цаг 10 минут

БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан, экспортын эрхтэй 80 аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж эхэлжээ. Энэ сарын 17-ны өдрөөс эхэлсэн ХХААХҮЯ, МХЕГ-ын шалгалт нийслэл, орон нутагт ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.

Дашрамд дурдахад, мэргэжлийн хяналт болон Тагнуулын байгууллагаас махны үйлдвэрүүдэд шалгалт хийж ноцтой зөрчил илрүүлсэн байдаг. Max экспортлох зөвшөөрөлтэй гадаадын хөрөнгө оруулалттай зарим ААН-үүд үхсэн малын махыг өнгө, үнэр оруулж хиамны үйлдвэрүүдэд нийлүүлж болзошгүй нөхцөл байдал илэрснийг мэдээлж байв.

Мөн махыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй зориулалтын бус агуулахад хадгалж байсан нь экспортод сөргөөр нөлөөлөхөөс гадна хүнсний аюулгүй байдалд аюул учруулж буйг мэргэжлийн байгууллагууд хэлж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна