Шатны хаалт, хамгаалалт хийгээгүй зөрчил их илэрч байна гэв


Шатны хаалт хамгаалалт хийгээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөөгүй зэрэг зөрчлүүд ихээр илэрч байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, МХЕГ-аас “Чингэлтэй дүүргийн 2, 3, 18 дугаар хороонд барилга угсралтын ажил гүйцэтгэж буй “Мөнх Өсөх нэмэх” ХХК, “Хөх Үзүүр” ХХК, “Бридж констракшн” ХХК, “Тэрбиш” ХХК-ийн н үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар” Мөнх Өсөх нэмэх” ХХК, “Хөх Үзүүр” ХХК, “Бридж констракшн” ХХК, “Тэрбиш” ХХК-иуд нь дотоод хяналтын журам тогтоож мөрдөөгүй, ажлын байранд дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хэвшээгүй мөн ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгээгүй, шатны хаалт хамгаалалт хийгээгүй, ажлын хувцас өмсөж хэвшээгүй зөрчлүүд илэрлээ.

“Бридж констракшн” ХХК, “Мөнх Өсөх нэмэх” ХХК-иудад улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлж, илэрсэн зөрчилд нь ЗТХ-иар арга хэмжээ авч хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна