"Цензургүй" Л.Мөнхбаясгалан говийн бүсэд ирсэн сургаар тус тойрогт нэр дэвшихээ илэрхийлээд байсан Сү.Батболд санд мэнд нийслэл рүү буцжээ.
"Үхлийн тойрог" гэж нэрлээд буй говийн бүсийг Л.Мөнхбаясгалан амлан авч МАН-ын "томчууд"-ыг "няц дарна" хэмээн эрчүүдээсээ илүү эр зоригтойгоо гайхуулсан нь олон хүний анхаарлыг татаад буй.
Харин түүнийг говийн бүсэд ирсэн сургаар Ерөнхий сайд асан Сү.Батболд барьц алдаж, нийслэлийг зорьсон гэх. Бүр намын даргынхаа үүдийг сахиж, тойргоо солих санаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр Чингэлтэй, Сүхбаатарт дэвших хүсэлтэй байгаа ч сүүлийн жилүүдэд энэ тойрогт нь бууриа зэхэж, усалгаагаа хийчихсэн Н.Учрал "Жагсаалтаар оруул. Эхний тав дээр шүү" гэж гэдийсэн сурагтай. Монголын парламентэд 10 гаруй суудалтай том фракцын "эзэн" ганц эмэгтэйгээс ингэтлээ айх юм гэж хэн санаа билээ.
Цэнхэр дээлээ өмсөөд, цензургүй багаа дагуулаад гарсан Л.Мөнхбаясгалан нэр дэвших эрхээ ч авалгүйгээр ийнхүү эхний ялалтаа байгууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.69
бөх сэтгүүлч дуучид одоо болно доо лай болохоор зай бол
Хариулах139.5.218.203
сонгууль эхэлцэн юм уу.
Хариулах202.72.240.53
Иимэрхүү шоу хийдэг авгай нар дэмий дээ
Хариулах66.181.181.236
дэмий нь дэмий л байх,гэхдээ эх орноо худалдсан сү туучийгаас мянга дахин илүү эх оронч байх