Богд уулын арын авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ

Zuv.mn
2024/05/07

Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нэгдүгээр хэсэг буюу ХААИС-ын уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх замыг тавдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчлэх юм.

Харин хоёрдугаар хэсэг буюу ХААИС-ын уулзварыг тавдугаар сарын 11-ний өдрийн 08:00-16:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчлэх бол гуравдугаар хэсэг буюу Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас "Буган халиун" ресторан хүртэлх авто замыг тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна