Тажикистаны Гадаад харилцааны яамнаас өнөрсөн сарын 29-ний өдөр ОХУ-д хандан, иргэдийнх нь эрхийг зөрчиж байгаа асуудлаар эсэргүүцлийн ноот бичиг хүргүүлжээ. Бичгийн хариуг ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров өнөөдөр өгсөн байна. Тэрбээр үүссэн асуудлыг “Крокус сити халл”-д болсон халдлагатай холбоотой, ямар нэгэн үндэстэн, эсвэл шашны эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ биш бөгөөд цаг зуурын чанартай болохыг тайлбарлажээ.
Тажикистаны Гадаад харилцааны яам энэ сарын 28-ны өдөр “ОХУ-ын Москва хотын нисэх буудлууд дээр тажикистаны иргэдийг нэвтрүүлэхдээ маш нарийн шалгасан учир 1000 орчим тажик иргэдийн бөөгнөрөл үүссэн, түүнчлэн, өнгөрсөн сарын 22-нд Оренбургийн хязгаарт тажикистаны дугаартай 180 орчим автомашиныг саатуулж шалгасан” зэрэг асуудал үүссэн талаар мэдэгдэл гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор тус улс иргэдэдээ онцын шаардлагагүй бол ОХУ руу зорчихгүй байхыг зөвлөж, улмаар Гадаад харилцааны яам руу ханджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна