Ардчилсан намын уналтын нэг гол шалтгаан нь Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал тэргүүтэй үзэл санаа тээгчид нь хоорондоо эв эвдэрсэн явдал байсан билээ. Хоорондоо эвдэж нэгнийгээ хорлосон, зарим нь үзэл санаанаасаа ухарсан нь ч бий байх. Ерөнхийдөө 2016 оноос хойш тус намд үзэл санаа тээгчид нь хүчгүйдэж, лидер дагасан бөөгнөрлүүд эрх мэдлийг гартаа атгасан. Ардчилсан үзэл санааг эрхэмлэдэг сонгогчид ч нүүрээ буруулсан юм. Улмаар 2020 оны сонгуульд ч өчиггүй ялагдаж, сөрөг хүчин болоод ч үүргээ олигтой гүйцэтгээгүй. Энэ байдлаасаа болоод 2024 онд байр сууриа ХҮН намд алдана гэж ч яригдаж үзлээ.
Ардчилсан үзэлтэй хүн яавч биш Х.Баттулга, үзэл санаа ярьдаг ч цагаа тулахаар эргэж буцдаг С.Эрдэнэ тэргүүтнүүд манлайлагч биш болсон ч үзэл санаа тээгч залуусыг нухчин дардаг, дотоод сонгуулиа ч ардчилалтай хийж чадахаа больтлоо дордчихоод буй.
Тэгвэл Ардчилсан нам дотроо хүчгүйдэж дарлагдсан үзэл санаа тээгч залууст шинэ итгэл найдвар бий болжээ. Монголын ардчиллын амьд түүх, үзэл санаа тээгчдийн нэг С.Баярцогт улс төрд орж, УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө зарласны олон нийт ч нааштай хүлээж авч байна. Учир нь С.Баярцогт бол барууны боловсролтой, одоо Монгол Улсад дутагдаад байгаа эдийн засгийн хөгжил хувийн хэвшилд тулгуурладаг байх, чөлөөт зах зээлийг дэмжих, монополийг задлах, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, чөлөөт хэвлэлийг дээдлэх гэх мэт зарчимыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж чадах хүн. Ардчилсан намыг Ардчилсан нам болгож чадах үзэл санаа тээгчдийн нэг мөнөөсөө мөн.
Сарниж бутарч, үзэл санаа нь бүдгэрснээс хойш зугтсан дэмжлэгийг эргүүлж авчрах чадвартай учраас нам дотроо ч дэмжлэгтэй байна. Ардчилсан намыг дэмжигч хэсэг бүлэг нь хүн биш үзэл санааг дэмжигчид байдаг. Х.Баттулга тэргүүтэн, тэдний тойрон хүрээлэгчид намд ноёрхох, улмаар эрх мэдэлд хүрч, төрийн эрх авбал Монгол Улс хаашаа явахыг мэддэг учраас сонгууль өгөх эсэхдээ ч эргэлзэж байсан тэр хэсгийг сэрээх хүч нь С.Баярцогт гарцаагүй мөн.
Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ямар байгааг бидний ихэнх нь л ойлгож байгаа. Хоёр хөршөөс дарамт ирж байгааг ч үгүйсгэхгүй. Ийм хүнд үед бид ядаж л 2024 оны сонгуулиар бүрдэх Парламентад үзэл санаа тээгчдийн орон зайг том байлгаснаар ардчилсан тогтолцоо, ардчилсан үзэл санаагаа илүү удаан хадгалж чадна. Үүний тулд нэг даргын боол биш, үзэл санааны боол болдог залуусыг аль болох олныг нэр дэвшүүлэх хэрэгтэй болно. Гэтэл энэ боломж Ардчилсан намд яалт ч үгүй дутагдаад байгаа. Тийм ч учраас Ардчилсан нам дотроо хүчгүйдсэн, нэр дэвших боломжгүй байгаа үзэл санаа тээгч залуус С.Баярцогтыг итгэл тээсэн нүдээр харж байна. Энэ итгэлийг нь биелүүлж, тэднийг үлгэрлэж чадах ардчиллын үзэл санаа тээгч бол С.Баярцогт гарцаагүй мөн. Яагаад гэвэл тэр хэлмэгдсэн. Х.Баттулга хэлмэгдүүлсэн гэдгийг олон нийтэд ил тод хэлсэн. "Энэ жилийн сонгуульд Ардчилсан нам бохир дүрмээр тоглохгүй. Бид бодлого ярьж, соёлтой сонгууль хийнэ. Хүн гүтгэдэг, хүн хорьдог, хэт дээрэнгүй бохир пиараас аль болох татгалзана.
Энэ олон жил улс төрд явж ирэхдээ би хүн гүтгэж, харлуулж үзээгүй. Манай намын зүгээс хар пиараар өрсөлдөхгүй гэсэн бодлого барьж байна. МАН найман жил эрх барьсан. Тиймээс найман жилийн хариуцлагаа бидэн рүү чихэх боломжгүй.
Өнгөрсөн найман жилийн алдаа, оноо бүх зүйл МАН-тай холбоотой. Тиймээс бид сонгуулийн өрсөлдөөнд соёл тогтооё гэж бодож байна. Хар пиар, хэрүүл тэмцэл хийхгүй. АН зөвхөн бодлого ярина, хөгжил ярина, дэвшил ярина" гэсэн үгс нь өөр хэн нэгэн хэлснээс илүү итгэл үнэмшилтэй, түүнчлэн олон нийтээс дэмжлэг авах арга нь Х.Баттулгын арга барилаас тэс өөр гэдгээ харууллаа.
Тэр өс хонзон тээдэг хүн биш ч үзэл санаа тээдэг хүн гарцаагүй мөн. Тийм ч учраас түүний Х.Баттулгатай хийх тэмцэл Ардчилсан нам дотор ямар үзэл санаа хүчтэй байх вэ гэдгийг шийдэх тэмцэл, цаашлаад сонгуулийн нэр дэвшүүлэлт дээр ямар үзэл санаатай кандидатууд голлох вэ гэдгийг шийдэх тэмцэл байх болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.250
Солиорсон юм бэ, 2014 оны Алтанхуяг сайдын засаг унахад Сайханбилэг тэргүүтэй Алтангадсынхан өөрсдөө сэдсэн байхаа зүгээр, тэгээд Сайханбилэг нь ерөнхий сайд болоо биздээ, түүх хуучраагүй байндаа гэж...
Хариулах122.201.27.9
Баярцогт Гантөмөр Тэмүжин нар байгаа учир АН утга учиртай оршин тогтнож байгаан
Хариулах202.126.90.159
Ок
43.228.129.162
Ardchilsan nam odoo sonoh heregtei bayartsogt metiin hogiin luuhaan baihad nar harahgui ee
Хариулах103.212.119.32
Ийм хөгийн найруулга муутай хов маягийн зүйл бичүүлж нийтлүүлдэгээ болих хэрэгтэй дээ..
Хариулах66.181.160.87
Ломоносов биш комсомолын их сургууль төгссөн коммунист боловсролтой. Юун барууны боловсрол. Төрөлхийн оюун нь хулгай хийх удамшилтай. новшийн орк
Хариулах103.168.34.185
Энэ хүнийг харахаар АН-г сонгохоо болимоор байдаг. Муухай харагдуулна
Хариулах66.181.191.77
Ядмаг залуучуудын хулгай хийх найдварыг сэргээж бна.
Хариулах103.168.34.35
Lomonosoviin ih surguuli manai durslehiin dund hoyoriig neg jinuuriin tavag deer zereg tavih yamar ch bolomjgui shuu dee
Хариулах103.57.92.228
Оффшорт мартсан 1 сая доллар яасан бэ,ийм хүнийг үзэл санааг тээгч гэх үү?
Хариулах202.170.66.3
AN Bayrtsogtoo l songoh bsiin
Хариулах202.170.66.3
mundag shuu
Хариулах