Сэтгүүлч А.Баярмааг 48 цаг саатуулжээ

Zuv.mn
2024/05/06

Tac.mn сайтын сэтгүүлч А.Баярмааг өчигдөр буюу ням гаригт /2024.05.05/ хуулийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулжээ.

Түүнийг прокурорын саналаар Монгол Улсын хилээр орж ирмэгц сэжигтнээр баривчлах шүүгчийн захирамж өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд гарсан юм байна. 

Гэвч одоогоор хуулийн байгууллагаас сэтгүүлч А.Баярмааг ямар үндэслэлээр саатуулсан талаарх албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.

Сэтгүүлч А.Баярмаа нь 2024.01.30-ны өдөр хилээр гарч, 2024.04.29-ний өдөр эх орондоо ирээд байсан юм.

Түүнийг талийгаач Д.Батбаяртай нэг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна