Эхлээд гурил, дараа нь цемент... Монгол улс зах зээлээ хоёр хөршдөө нээсээр байх уу

Х.Батсайхан
2024/05/06

Засгийн газраас импортын цементийн татвар 20 хувь байсныг таван хувь болгон бууруулж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Эрх баригчид уг шийдвэрээ дотоодын зах зээлд цементийн үнэ ханш өндөр байгаатай холбож тайлбарласан. Тэгвэл энэ шийдвэр дотоодын үйлдвэрлэгчдэд хортой тусах талаар салбарынхан байр сууриа илэрхийлж эхэлсэн байна.

"Монполимет" ХХК-ийн захирал Н.Мөнхнасан "Энэ шийдвэр гарснаар валютын гадагш гарах урсгал идэвхжиж, сонгуулийн дараа валютын ханш өснө. Импортын цемент ихээр орж ирэх нь бат бэхийн асуудал эргэлзээ дагуулна. Учир нь, чанарын үзүүлэлтээр шалгаж байж нэвтрүүлэх лаборатори гаальд одоогоор байхгүй. Цементийн үнэ барилгын өртөгт ердөө 8% байдаг. Цементийн үнэ өсөхөөр барилга, орон сууцны үнэ өслөө гэдэг нь өрөөсгөл ойлголт" гэжээ.

Манайд "МАК Цемент", "Монцемент", "Хөтлийн цемент шохой”, "Ховд эко цемент" гэсэн дотоодын дөрвөн үйлдвэрлэгч компани бий. Тэдгээрийн суурилагдсан хүчин чадал өндөр ч дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд үйлдвэрлэдэггүй нь зах зээлд хомсдол үүсгэж, үнэ тогтмол өндөр байх нөхцлийг бүрдүүлдэг гэсэн хардлага байдаг бөгөөд энэ нь Засгийн газар импортын татварыг буулгах нэг үндэслэл болсон юм.

Тухайлбал, 2022 онд дотоодын цементийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийнхээ хувь хэмжээг хэрэглээнээс илт багасгасны улмаас цементийн үнэ огцом өсөж байсан юм. 

Нөгөө талаар, Засгийн газар цементээс өмнө гурилын импортын татварыг тэглэсэн. Энэ нь нэг талаасаа хэрэглэгчдэд очих үнийг багасгах зорилготой ч нөгөө талаасаа цалин тэтгэврийн нэмэгдлээс үүдэлтэй инфляцийг гаднын нөөц бололцоогоор зөөлрүүлэх арга гэж харагдаж буй. Түүнчлэн, зах зээлээ дээрх хоёр салбарт зонхилох нийлүүлэгч болдог хоёр хөршдөө нээснээр өнгөрсөн хугацаанд их хүч зарж байж босгосон үндэсний үйлдвэрлэлээ унагах вий гэсэн болгоомжлол нь бодитой юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар энэ мэтээр зах зээлээ цаашид хоёр хөршдөө нээсээр байх уу гэдэг асуудал хувийн хэвшлийнхний санааг зовоож байгаа юм. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.69
    2024/05/10

    Монгол цемент гадныхтай харьцуулбал арвайн гурил , дээд гурил .....хоёр гэхүүдээ

    Хариулах
  • 139.5.219.50
    2024/05/07

    цалин тэтгэврээ нэмбэл авалгүй яахав одоо бол хүсээд ч авч чадахгүй. ёстой тэнгэрт буй хараацайтай адил юм болж байна даа та бүхний маань гурил, цемент .

    Хариулах
  • 202.21.125.66
    2024/05/07

    Дотоодын үйлдвэрүүдийг төр хөнгөлөлттэй зээлээр, иргэд нь үнэтэй ч гэсэн хармаагаа хоослон байж авч хэрэглэж дэмжиж зөндөө л үзлээ, ТА НАР УЛАМ ШУНАЖ ҮНЭЭ НЭМЖ АРД ИРГЭДИЙН ХАЛААСЫГ ХООСЛОЖ ӨӨРСДӨӨ Л БАЯЖИХ АРГАА ХАЙЖ ЯВСААР ӨДИЙ ХҮРЛЭЭ,, ОДОО БОЛНО, ДЭЛХИЙ ӨӨРӨӨ ХАВТГАЙ ГЛОБАЛ, ХЭН ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮН ЗӨРДӨЛ БАГАТАЙ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА ТЭР ХӨГЖИНӨ, ТҮҮНЭЭС БИШ ДОТООДЫН НЭРТЭЙ ХЭДЭН ХУВИА БОДСОН ШУНАЛТ КОМПАНИУДЫГ ДЭМЖЭЭД БАЙХ СЭТГЭЛ Ч АЛГА, ТА НАРЫН ӨНДӨР ҮНТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ЯАХ ВЭ ДЭЭ. ДОТООДЫН КОМПАНИУД ӨӨРСДӨӨ БАГА АШИГААР ИРГЭДЭЭ БОДСОН БОДИТ ҮНЭ ТОГТОО.

    Хариулах
  • 59.153.112.128
    2024/05/07

    Өөр яахав дээ. Зөндөө л удаан дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг авахыг эрмэлздэг гэвч бүгд хэлэлцээд үнээ нэмээд л байдаг ерөөсөө үнэ нь дийлдэхгүй хэцүү байдаг бас чанар ч гэсэн эхэндээ гайгүй сүүлдээ зарим нь хулхиддаг.

    Хариулах
  • 202.21.127.142
    2024/05/06

    Дотоодын том үйлдвэр биш, харин жижиг дунд үйлдвэрийг дэмжиж өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Хэдэн том монопол үйлдвэр байх нь аюултайг Алтан тариа, Улаанбаатар гурил зэргийн жишээ ч мөн харуулж байна.

    Хариулах
  • 202.55.188.123
    2024/05/06

    Дотоодын хулгай их даварсан учраас аргагүй эрхэнд хийсэн ажил байхаа

    Хариулах
  • 202.72.240.53
    2024/05/06

    Та нар хэт их шуналаасаа болсон хохь чинь хулгайч нар

    Хариулах
  • 103.168.34.146
    2024/05/06

    Өө яах вэ. Монгол шуналтангуждад лэарэмдүүлж ханалаа.монгоь хүн гэдгээсээ ичихгүй л үхэх юмсан

    Хариулах