100 буудалт даамын УАШТ Дундговь аймагт болж байна

Zuv.mn
2024/05/07

Монгол Улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 47 дахь, эмэгтэйчүүдийн 35 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 6-13-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулж байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд 10-62 насны эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин оролцож байгаагаас Олон улсын их мастер 3, Олон улсын мастер 1, Дэлхийн даамын холбооны мастер 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер 2, Монгол улсын спортын мастер 11, Дэд мастер 3 оролцож байгаа юм.


Тэмцээний нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар, Монголын даамын холбооны ерөнхийлөгч Ц.Эрдэмбилэг, аймгийн Даамын холбооны нарийн бичиг Т.Батсайхан нар оролцож, шигшээ тэмцээний тамирчдад баяр хүргэн, амжилт хүслээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна