“Элдэв очир” анхны маркны цуглуулгыг Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдлээ

С.Гандэлгэр
2024/05/08

Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг”-ийг тус тус бүртгүүллээ

ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган 2 өдрийн турш Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.

Чуулганы үеэр гишүүн улсуудаас бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн 21 өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр бүртгэв.

Бүртгэгдсэн өвийн дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг” баримтат өв орсон юм. Үүгээр манай улс Ази Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад 5 өвийг амжилттай бүртгүүлээд байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна