Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр зарлагдлаа

Х.Есү
2024/05/08

"Tech Behind the Scene" нь Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалт болон үйл ажиллагаанд ашиглагдаж буй дэлхийн шилдэг технологиудыг таниулах цуврал юм. "Оюу толгой" компанийн Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр юм.

Энэ жил 18 чиглэлээр 29 шинэ төгсөгч шалгаруулж авах бөгөөд 6-р сарын 05-ны дотор энд дарж өргөдлөө илгээгээрэй. Амжилт хүсье!


2022 болон 2023 оны Шинэ төгсөгч нарын хөтөлбөрийн давуу тал болон боломжуудын талаарх дэлгэрэнгүй яриаг энд дарж үзнэ үү. 

Гэр бүлийн гишүүддээ уурхайн цогцолборыг танилцуулж байна


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гэр бүлийн гишүүнээ уурхайн цогцолбортой танилцуулах өдөрлөг" 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхэлсэн билээ. 

Хөтөлбөрт хамрагдаж буй ажилтнууд 13-аaс дээш насны хүүхэд болон бусад гэр бүлийн гишүүнтэйгээ хамт уурхайгаар аялах боломжтой боллоо.‌

Энэ жилийн уурхайтай танилцах аялалд хамрагдаж буй оролцогчдын 80>#/span### гаруй нь гэрээт түншлэгч компаниудын ажилтнууд бөгөөд гэр бүлийн гишүүдтэйгээ гайхалтай дурсамжийг бүтээлцэж байна. Оролцогчдын уурхайн тухай сэтгэгдлийг энд дарж үзээрэй.

                  </div>
        <hr>
        <div class=FF


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна