Үндэсний эвсэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ шалгаруулахдаа “КАНДИДАТ” нэвтрүүлгийн арга барилыг ашиглана

Х.Есү
2024/05/02

УИХ-ын ээлжит сонгууль болоход 2 сарын хугацаа үлдэж, өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардууллаа.

Энэ үеэр Үндэсний эвслээс мэдэгдэл хийж нэр дэвшигчдээ “КАНДИДАТ” нэвтрүүлэг шиг олон нийтийн шалгаруулалт хийж сонгохоор болсноо зарлалаа.


Н.Номтойбаяр “Сонгуулийн хуулийн дагуу СЕХ хуулийг удирдлага болгож, Үндэсний эвслээс бүрдүүлж өгсөн материалыг нягтлан шалгаж үзээд, өнөөдөр бидэнд батламжийг албан ёсоор гардуулж өглөө. Үндэсний эвсэл үндэсний ардчилсан үзэл баримтлал дээр тулгуурлан улиг болсон улс төрийн намыг тогтолцоог эрс өөрчлөх, эрүүлжүүлэх, улмаар төрийг намчдаас салгах, үүнийгээ эрх зүйн болон эдийн засгийн арга замаар хэрэгжүүлэхийг удирдлага болгож байна. Мөрийн хөтөлбөрөө мөн энэ хүрээнд боловсруулж, эдийн засаг, нийгмийн хоорондын уялдааг хангах, төрийн бодлогын хүн байх зарчмаар Үндэсний аудитын газраар батлагдаж хүргэгдсэн байгаа. Бусад намууд иргэдийнхээ өмнө нээлттэй нэр дэвшигчдээ зарлаад, иргэдээсээ урьдчилан асуулга явуулах зарчмаар нэр дэвшигчдээ тодорхойлж УИХ-д нэр дэвшүүлээсэй гэж уриалж байна. Үндэсний эвсэл нам УИХ-ын сонгуульд ороход бэлэн болсноо дуулгахад таатай байна” гэв. 

“Монгол тв”-ийн бэлтгэн гаргаж буй Кандидат улс төрийн реалити нэвтрүүлэг нь одоогоор эхний 2 дугаараа үзэгчдэд толилуулсан бөгөөд Улс төрийн нам байгуулах, Мөрийн хөтөлбөр боловсруулах гэдэг нь Монгол улсын хууль тогтоомжийг баримталж, шинжлэх ухаанч байх ёстойг үзэгч болон оролцогчдод таниулаад байсан. Мөн тус нэвтрүүлгийн экспертүүдийн зүгээс өнөө цагт улс төрчид мэдлэг, ур чадвараас гадна үзэл санаа, бодлогоо нийтэд таниулах, мэтгэлцэх зэргээр шинэ цагийн улс төрийн дүрэм тогтож буйг харуулсан нэвтрүүлэг гэж дүгнээд байсан юм.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.23.49.23
    2024/05/02

    Ene zuv shuu. Busad uls toriin namuud mun iim jishgeer shine uls toriin soyol uzuulj ursuldmuur baigaa yum.

    Хариулах