Монголын морьт харваачид ААШТ-ээс хоёр медаль хүртлээ

С.Гандэлгэр
2024/05/02

Азийн морьт харвааны холбооноос Казахстан Улсын Шымкент хотод морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагдлаа. 

 Тэмцээнд Монгол, Хятад, Орос, Саудын Араб, Киргиз, Катар, Тайланд, Индонез, Малайз, Узбекистан, Кувейт зэрэг 14 улсын 60 тамирчин өрсөлдөв. Манай улсаас Б.Отгон-Өлзий, Б.Аягаа, А.Амарболд, П.Дашчарав, Ц.Баасансүрэн, Г.Гүнбилэг нарын харваачид оролцсоноос Б.Отгон-Өлзий зоос харвах төрөлд мөнгөн медаль, Б.Аягаа магяар төрөлд хүрэл медалийн эзэн боллоо. Тус тэмцээн магяар, ази, турк, зоос харвах гэсэн дөрвөн төрлөөр явагдсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна