Чингисийн үеийн Монголыг харуулсан Windstorm: The Legend of Khiimori тоглоомыг танилцууллаа

Х.Батсайхан
2024/05/08

Видео тоглоом хөгжүүлэгч “Mindscape Games”, “Aesir Interactive” компаниуд хамтран бүтээж буй “Windstorm: The Legend of Khiimori” тоглоомыг өнөөдөр дэлхий нийтэд танилцууллаа.

Энэхүү тоглоом нь XIII дугаар зууны Их Монгол Улс, Чингис хааны үеэс сэдэвлэсэн зохиомжтой бөгөөд гол дүр нь шуудан зөөгч буюу элчийн үүрэг гүйцэтгэдэг хүү юм байна. Тоглоомд тухайн үеийн Монголын байдлыг нэлээд тодорхой харуулсан бөгөөд шууданч хүү морьтойгоо адал явдал туулан үүрэг даалгавраа гүйцэтгэх явцад олон адал явдалтай учрах гэнэ.

Энэхүү тоглоомын нэг гол онцлог нь морьдын дүрслэлийг бодит байдалд хамгийн ойр байхыг хичээж бүтээсэн явдал гэж “Aesir Interactive” компанийн гүйцэтгэх захирал Вольфганг Эммер ярьжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна