Улаанбаатар-Налайхын түр замыг нээлээ


Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр зам эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг өчигдөр /2019.08.05/ 22:00 цагаас эхлэн түр хаасан билээ. 

Тэгвэл Тээврийн цагдаагийн алба дөнгөж сая дээрх замыг шөнийн турш засч, өнөөдөр /2019.08.06/ 06:00 цагт замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн талаар мэдээллээ. 

Жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу?


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна