Я.Содбаатар: Нийтийн байрыг дагасан шинэ голомт үүссэн


Коронавирусийн тархалт, одоогийн нөхцөл байдлын талаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар коронавирусийн халдварын 13 тохиолдол бүртгэгдсэнээс Сүхбаатарын дүүргийн оршин суугч нэг хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна. Сүүлийн өдрүүдэд нийтийн байрыг дагасан халдварын шинэ голомт үүссэн нөхцөл харагдаж байна.  Улаанбаатар хотод иргэдэд түрээсэлдэг 190 гаруй нийтийн байр байна. Хоёр ч нийтийн байрнаас халдвар илэрлээ. Нэг нийтийн байрнаас илэрсэн халдварын 7 тохиолдол нь үсчинтэй холбоотой нь тогтоогдсон.

УОК-оос нэгдүгээр сарын 13-наас худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх бодлого барьж байна. Гэхдээ нөгөө талд цар тахлын тархалттай холбоотой амаргүй нөхцөл байдал үүсэж буй тул иргэддээ халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөхийг сануулмаар байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна