БНСУ-ын ресторан нэрээ Ши Жиньпин болгож өөрчлөөд халдлагад өртжээ

Zuv.mn
1 цаг 8 минутын өмнө

БНСУ-ын нэгэн ресторан нэрээ “Ши Жиньпин” болгож өөрчилснийхөө дараа бүлэг хүмүүсийн халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн этгээдүүд нь хятад хүүмүүс байсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа БНХАУ руу зугтсан гэж Цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.  

Халдлагад өртсөн ресторан нь Сөүл хотын Соннам дүүрэгт байрладаг. Халдлага энэ сарын 24-ний үүрээр гарсан бөгөөд нүүлээ халхалсан бүлэг этгээд ресторан руу нэвтэн орж, тоног төхөөрөмж, тавлигыг эвдлэн сүйтгэж буй нь камерт бичигдсэн байна.


 Рестораны эзэн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “БНСУ-дха хамгийн шилдэг хятад хоолны газар болохыг хүссэн учраас ресторандаа Ши Жиньпин гэж нэр өгсөн” гэж ярьжээ. Харамсалтай нь, энэ нэр хятад гэмт этгээдүүдийн анхаарлыг татаж, хохироход хүрсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна