Д.Песков: Хар тэнгис дэхь манай дэд бүтцийг сүйтгэснийх нь үнийг Украинаар төлүүлж байна

Х.Батсайхан
49 минутын өмнө

ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин Хар тангист явсан Украины ачаа тээврийн хөлөг онгоцыг өнгөрсөн шөнө устгажээ. Уг онгоц цэргийн зориулалттай техник хэрэгсэл, их хэмжээний зэвсэг ачин Одесс боомт руу явж байсан аж.

Цохилтын талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэл хийсэн бол Ерөнхийлөгчийн хэвллийн төлөөлөгч Дмитрий Песков “Украин Хар тэнгис дэхь манай дэд бүтцийг сүйтгэснийхээ үнийг төлөх ёстой. Тэд төлж байгаа” гэж мэдэгджээ.

Украины арми Хар тэнгис дэхь ОХУ-ын боомтуудад цохилт өгснөөс энэ чиглэлийн экспорт тасалдсан бөгөөд тонн улаанбуудайн үнэ 5000 рубль хүртлээ унасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна