ОХУ-д шинэ төрлийн эрлийз баавгайн талаар мэдээлэл цацагдлаа

Х.Батсайхан
45 минутын өмнө

ОХУ-ын Сахалин мужийн Кунашир аралд цагаан болон хүрэн баавгайн эрлийз шинэ төрлийн баавгай үзэгджээ. Энэ талаар ОХУ-ын хэвлэлүүд ач холбогдол өгөн мэдээлж эхлээд байна.

Байгаль орчны хяналтын алба /Росприроднадзор/-ны Олон нийтийн зөвлөлийн гишүүн, биологийн ухааны доктор Дмитрий Федоровын хэлснээр, уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү шинэ төрлийн эрлийз баавгайг бий болох гол шалтгаан байж болзошгүй аж.

Кунаширт үзэгдсэн эрлийз баавгай

Туйлын мөс хайлах үзэгдэл нь хойд туйлын цагаан баавгайг идэш тэжээл олох эзэмшил нутгаа өмнө зүгт тэлэхийг албадаж буй. Тэгвэл хүрэн баавгайн хувьд эсрэгээрээ, хүний нөлөөгөөр хойд зүйгт шахагдаж байгаа юм. 

Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар, цагаан, хүрэн баавгай генийн хувьд ялгаагүй, хоорондоо үржилд орж, үр төл үлдээх боломжтой аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна