Дав.Цогтбаатар: Бүрэн эрхийн хугацаа нь дууссан хүн хувийн байр суурь илэрхийлж улс хохироох вий гэж болгоомжилсондоо Г.Энхтайваныг хурлаас гаргасан

Zuv.mn
2026/10/02

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдааны үеэр хуралдаан даргалагч Дав.Цогтбаатар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг танхимаас гаргасан нь олон нийтийн анхаарлыг татсан билээ. Энэ талаар Дав.Цогтбаатар гишүүнээс тодруулсан юм.

-Та өнөөдөр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг хуралдаанд байгууллагаа төлөөлж оролцох эрхгүй, бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэж хэлээд танхимаас гаргасан. Юуны учир ингэх болов?

-Дэлхий нийтээрээ түлш шатахууны эрэлд гарчихсан байна. Г.Занданшатарын Засгийн газрын үед ОХУ руу би хамт явсан юм. Тэр үед оросууд Монгол Улсад шатахуун тасалдуулахгүй байх бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Г.Дамдинням сайд яваад л байна. Засгийн газар хариуцсан яам тамгын газар нь аль нь ч бай яваад шатахуун олж ирье гээд ажиллаад байхад хариуцлагагүй албан тушаалтан гарч ирээд хувийн байр сууриа улсынх юм шиг яриад байхаар улсад хохирол учраад байна гэж үзэж байгаа юм. Тэгээд ч Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваны бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн тавдугаар сард дууссан. Тийм учраас явах гэж байгаа хүн асуулт хариултад аль болох хувийн байр сууриа илэрхийлээд улсдаа хохирол учруулаад байх вий гэсэн байр сууринаас хандсан. 

-Олон улсын яриа хэлэлцээрийн үеэр асуудалд оруулах гээд байсан гэлээ. Тэр нь юу юм бол?

-Саяхан ОХУ-аас хариуцлагатай албан тушаалтан ирээд салбарын тодорхой асуудлуудыг ярьсан. Тэрэн дээр хэдий би нарийн мэргэжлийн хүн биш ч шатахууны асуудалд болгоомжтой хандах ёстой гэдэг байр суурьтай байдаг. Бид хоёр дахь удаагаа шатахууны асуудалд орж байна шүү дээ. Энэ асуудалд хэн нэгэн хувийнхаа үзэл бодлоор,  хайхрамжгүй хандсанаас болж хохирол нь иргэдэд ирээд байна гэдэг дээр болгоомжилж байна. 

-Монголбанкны дэд ерөнхийлөгчийн сонгон шалгаруулалт хэдий хугацаанд явагддаг юм бол?

-Санхүүгийн зохицуулах хороо хоёр дэд даргатай байгаа. Энэ асуудлыг УИХ-ын Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой. Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгчийн асуудал байгаа. Ингээд гурван албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаа дуусчихаад байгаа юм. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.161
    2026/10/04

    Тхх, энэ ац аль хэдийнээс Энхтайвныг онилоод ыайгаа. Чацганы хүүдий, жэнкогоос ах нь уйлж гуйж байж дэвшүүлсийм гэсэн, АН-н хамгийн балиар дүрүүдийн нэг

    Хариулах
  • 202.126.89.89
    2026/10/03

    Шоронд байх ёстой нөхөр жон жон гээд л...

    Хариулах
  • 202.126.90.115
    2026/10/03

    Нохой зассан эзэндээ янаг гэж. Оросоо өмөөрөөд үхлээ л дээ. Тусгаар улсын Төв банк төлөөлж байгаа хүн ганц Орос биш олон улсын байдлаас хамаарч улсынхаа эрх ашгийг бодож харилт өгөх нь зөв. Харин Хөгжлийн банкны хэргээр ял авч гишүүний хугацаа дуустал ял хойшлуулах хүсэлт гаргаж байсан УИХ гишүүнийг бол мэдэхгүй байна.

    Хариулах
  • 43.242.241.247
    2026/10/03

    За хурал дээр байсан хүний хувьд хэлэхэд Г. Энхтайван хурал дээр маш зөв ярьсан. ОХУ аас шатахуунаар дамжуулаад Оросын банк оруулья оросын дотоодын төлбөрийн карт МИР ыг Монголд нэвтрүүлье гэхэд нь Олон Улсын Хоригт орсон банкны салбар нээж болохгүй , хоригт орсон МИР картыг монголд нэвтрүүлбэл Виса Мастер 2 монголоос гарнаа гэж хэлсэн. Бидний нөхцөл байдлыг ойлгоосой гэж хүсэж байнаа гэсээ Оросууд тэгсгээд намдсан

    Хариулах
  • 66.181.160.70
    2026/10/03

    Энэ Цогтбаатар гэж усан тэнэг хүн байна!! Тэр Энхтайван гэдэг залуу зөв л хэлсэн байна, хэлэхгүй нуух байсан юм уу?? Нуулаа гэхэд оросын асуултанд та нар юу гэж хариулах байсан юм??? Худлаа хийрхэж улс төржих амархан!!!

    Хариулах
  • 66.181.177.70
    2026/10/03

    Улсын дээд шүүхээс Цогтбаатарыг гэм буруутайг тогтоосон. Цогтбаатар гишүүн байх хугацаа нь аль дээр дууссан.

    Хариулах
  • 162.4.128.40
    2026/10/03

    Ortoi Ug baina shuu

    Хариулах