УИХ-ын гишүүн П.Батчимэгээс шатахууны хомсдол болон бусад асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Шатахууны хомсдол үнэхээр их. Үүр цайтал, хүүхдүүдтэйгээ хүлээж, нүд нь улаанаараа эргэлдээд өглөө ажилдаа явж байгаа олон иргэд байна. Засгийн газар биднийг 24 цаг очерлуулаад сургачихлаа шүү гэж иргэд ярьж байна. Ингэж л байдаг гэсэн ухамсар суулаа.
Энэ байдлыг зохицуулах ёстой хариуцсан сайд нь байгаа шүү дээ. Тэр хүн юу хийж байна вэ. Нийлүүлэлтээ ярьж, нэмэгдүүлдэггүй юм уу? Намайг бензиний хомсдол яриад эхлэхээр компанийнхаа эрх ашгийг хамгаалаад байна, төрөөс зээл авчихаад компани нь биш өөрөө бүдүүрдэг гэх мэтээр троллууд дайрдаг.
Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын эдийн засгийг олон жил нуруун дээрээ үүрч явж байгаагийн хувьд зээл авах эрхтэй хүмүүс шүү дээ. Ингэж байж төрийн хийж чадахгүй байгаа ажлыг хувийн хэвшил хийж байна.
Нөөцийн саваа бэлдэхгүй яасан юм. Шатахууны хомсдол хэзээ нэгэн цагт гарч ирэх л байсан. Тулаад ирэх үед нь бензиний нөөц 2-3 сар ч хүрэхгүй, шатахууны хомсдолд орчихоод сууж байна. Үнэхээр харамсалтай. Иргэдийн жагсаж байгаа нь зөв.
-Зарим иргэн шатахуун байгаа ч өгөхгүй байна гэж байгаа шүү дээ. ШТС-уудын нөөц хэр байгаа бол?
Би ямар нэг компанийн захирал, дарга биш. Би тэр газруудын дотоод ажлыг мэдэхгүй. Мэдэж ч байгаагүй. Шатахууны хомсдол бодсоноос ч дордож байгаад үнэхээр харамсаж байна. Өвөл болох гэж байхад ийм байдал үүсгэмээргүй л байгаа юм.
Бензин хүрэлцэхгүй, очер дийлдэхгүй, замын хажуугаар зогсоод хонож байна. Энэ хүмүүс ямар заваараа ажлаа хийх юм бэ.
Засгийн газар хэдэн зуугаар нь хүмүүсийг дагуулаад, онгоцоор нисээд, хаа сайгүй яваад хүмүүстэй уулзалттай байгаа л гэж байна. Шатахуундаа анхаарч, өвөлжилтийн бэлтгэлээ хэн хэзээ хийх юм бэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.22.196
Урд нь 30,40 хоногийн нөөц хадгалдаг шатхууны савтай байлаа. Одоо тэр савнууд юугаар дүүрээд шинээр шатахууны савны асуудал болоод байна вэ?
Хариулах103.168.34.33
Нөөцийн сав хэрэггүй байсан үе бий. Одоо ч зөв шийдэл биш. Маш их ууршилттай хэдхэн сард тал нь алга болчихдог болохоор импортлогчид хадгалах нь алдагдал болдог байсан. Батчимэг гуай худлаа попорч матрын нулимс урсгахын оронд ахаасаа асуучихаач
Хариулах66.181.160.59
Дор хаяж сүүлийн 10 жилд Ерөнхий сайд хийсэн (хэн хэн билээ?) хүмүүс нөөцийн сав барих ажлыг огт хийгээгүй хамгийн гол буруутан!!! Жирийн иргэн, хувийн компанийн захирлаас ялгарах Ерөнхий сайдын гол ялгаа нь улс орны алс ирээдүйг харсан төрийн бодлого явуулах ҮҮРЭГтэй байдаг!!! Түүнээс биш "кранаар" өргүүлж байшингийн оройд гэнэт тавиулсандаа хөөрсөн Оюун-Эрдэнэ шиг тэнэг бандийн хийдэг ажил огт биш!!!!
Хариулах172.216.245.31
Үнэн хэлжээ. Монгол улсад төр байхгүйтэй адил болсон бна . МАН -аа !!!
Хариулах