Зарим улс орнууд яагаад Израиль улс, израильчуудад дургүй вэ

Zuv.mn
46 минутын өмнө

НҮБ-ын Чуулганы хуралдаанд үг хэлэхээр индэрт гарч ирсэн Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяхуг эсэргүүцсэн улс орнуудын төлөөлөгчид танхимыг орхин гарч буй бичлэг хэд хоногийн өмнө интернэт орчинд цацагдсан билээ. Израилийн Ерөнхий сайд ч мөчөөгөө өгөлгүй "Өөр хулчгарууд байвал яг одоо гарч явж болно шүү" хэмээн үгээ эхэлсэн. Энэ нь Арабын улс орнууд бараг бүгд Израилийн эсрэг нэгдэж тэмцэхээр зэвсгийн хүчээ хуримтлуулж байсан 1958 оныг санагдуулахуйц дотор жихүүцэм үйл явдал болсон юм. 

АНУ маш шийдэмгий үйлдэл хийн газрын тосны эх сурвалжаа Арабаас Венесуэльд шилжүүлсэн нь ч энэ бүс нутгийн нөхцөл байдлыг түгшүүртэй болгож буй. 

Бид энэ удаад Израиль улс, израильчуудад яагаад арабууд дургүй байдаг талаар мэдээлэл бэлтгэснээ хүргэж байна.

Марк Твен “Дэлхийгээс бичсэн захидлууд”-даа “Бүх улс үндэстнүүд нэг, нэгэндээ дургүй, тэд бүгдээрээ еврейд дургүй” хэмээн бичжээ.

Израильчууд 2000 жилийн турш янз бүрийн улс үндэсний дээвэр дор толгой хоргодож ирсэн. Олон улсад үзэн ядагддагийнх нь нэг шалтгаан энэ. Нөгөө талаар энэ олон жилд хүний газар амь зуухын тулд асар их тэвчээр гарган амжилтад хүрдэг онцлогийг гендээ шингээсэн нь бусдад үзэн ядагдах шалтгаан болжээ. 

Еврей хүн цаг яс барьдаг, оюуны өндөр чадамжтай. “Хамгийн чадамжгүй нэгэн нь л цагчин хийдэг” гэсэн дам яриа бий.

Дэлхийн хоёрдугаар дайны үед германы цэргүүд Ленинградыг бүсэлжээ. Гэтэл хотын бүх дэлгүүрүүдийн худалдагч нар нь еврей болчихсон байсан гэдэг. Тэд нормын талх хэрчдэг хутганыхаа ирийг мохоон ихийг үйрүүлж, уг үйрмэгээ худалдан асар ихээр баяжсан гэдэг. Еврей гэр бүл ядуу байдаггүй гэсэн үг бий. та бидний сайн мэдэх Анне Франкийн эцэг ч маш баян хүн байсан бөгөөд фашистууд том дэвсгэртийг гүйлгээнээс хасах шийдвэр гаргахад нуугдаж байсан олон еврей гэр бүл хүндрэлд орсон тухай тэмдэглэлдээ бичсэн байдаг. Еврейчүүдийн зүйр цэцэн үгэнд “Мөнгөөр шийдэж болох асуудал бол асуудал биш, зардал” гэх мэт хүйтэвтэр утга санаатай нь олон бий.

Гэхдээ хамгийн гол шалтгаан нь Голаны өндөрлөгийг эзэлсэн явдал юм.   

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна