Төрийн банк өнөөдрөөс эхлэн 6 хүртэлх сарын хугацаатайгаар тэтгэврийн зээл олгохоор болжээ

2020 оны 02 сарын 20

УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батласнаар иргэдийн зээлийг нэг удаад тэглэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн зээл олгохыг түр зогсоогоод байв.

Харин Төрийн банк өнөөдрөөс эхлэн зургаан сар хүртэлх хугацаатайгаар тэтгэврийн зээлийг олгож эхлэхээр болжээ.

Энэ талаар Төрийн банкнаас тодруулахад "Өнөөдөр 14:00 цагаас эхлэн тэтгэврийн зээлийг зургаан сар хүртэлх хугацаатай олгож эхэлнэ. Зээл авахад батлан даагч шаардлагагүй" гэсэн юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.