Ч.Номин: Урлагийн салбарын ажилчдын нийгмийн асуудалд анхаарч ажиллана


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцуулж, УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэх үеэр Соёлын сайд Ч.Номин дараах мэдээллийг хийлээ. 

Тэрээр, “Энэ салбар бол ковидод нэрвэгдээд маш их асуудалтай байна гэж ойлгож байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт музей, номын сан зэрэг барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлэн авч явна гэж бодож байна. Засгийн газрын бодлого тогтвортой байх ёстой гэж би боддог. Урлагийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудалд хамгийн түрүүнд анхаарал тавьж ажиллана гэж бодож байна” хэмээв.

Түүнийг үг хэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Ч.Номинг ард түмнийг соён гэгээрүүлэх хүрээнд телевизийн контент, төслүүдийг зохион байгуулж, идэвхтэй оролцож ирсэн уран бүтээлч хүн гэж ойлгож байна" хэмээн хэллээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.205
    2021/01/30

    Хамгийн түрүүнд "МОНГОЛ ХЭЛ- "ИЙГ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ гэж бодож байна даа....Одоо " МОНГОЛООР САЙХАН ЗӨВ МЭНДЭЛДЭГ " ХҮН ЦӨӨХӨН БОЛСОН БАЙНА ....Үүнээс ажилаа эхлэх хэрэгтэй гэж бодож байна даа.

    Хариулах
  • 202.5.206.6
    2021/01/30

    Хүний соёл гэдэг хүнийг хайрлан хүндлэх, сайхан сэтгэлээр бие биедээ туслах, цөөхөн Монголчууд нэг нэгнээ дэмжиж хамтарч ажиллах бүтээх, хүнд баяр жаргал өгөөд өөрөө түүндээ жаргалтай явахыг хэлнэ гэж ойлгож байна. Соёл урлагийн ажилтан албан хаагчид гээрэй

    Хариулах
  • 202.21.107.120
    2021/01/30

    төрийн ажлыг сайн хийх хэрэгтэй шүү хувийн комлани ажилтай холиж болохгүй шүү

    Хариулах
  • 73.193.153.178
    2021/01/29

    Sain emegtei mongoliin xyn amiig bolovsoroxod ix um xiisen. Demjij baina.

    Хариулах