2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан нээлтээ хийлээ. Бид Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Хоёр аймгийн гурван суманд шүлхий өвчин гарсан нь лаборатороор баталгаажсан. Наймдугаар сарын 26-наас эхлэн 200 мянган тун вакциныг голомтын бүсүүдэд тарьж байгаа. Голомтыг хумиж чадсан. Энэ долоо хоногт 3 сая тун орж ирнэ. Зүүн аймгуудын бүх үхрийг тарихаар төлөвлөж байна. Намрын цагт шүлхийн вакциныг хийх ёстой байдаг. Шүлхийн нөхцөл байдал тайван болсон.
Хөдөө аж ахуйн салбарт төсвийн тодотголоор 150 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ зээлийн татаас биш, зөв зохион байгуулж чадвал 2027, 2028 онд газар тариалангийн салбарт 200 гаруй тэрбум төгрөг эргэлдэх мөнгө юм.
Бид дөрвөн янзын зүйлийг төсвийн тодотголд тусгасан байгаа. Ганцхан энэ жилийн намар болоод энэ 200 тэрбум төгрөг байхгүй болчихгүй. Энэ 200 тэрбум төгрөг эргэлдэх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна