М.Нарантуяа-Нара VS Т.Аубакир

Х.Есү
1 цаг 0 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Баян-Өлгий аймагт Казакстан улсын консул байгуулах асуудлаас үүдэн маргалдаад буй.

2026 оны зургаадугаар сард Т.Аубакир тус асуудлыг хөндөн ярихад хамгийн их эсэргүүцсэн гишүүн бол М.Нарантуяа-Нара юм. Түүнээс хойш эл маргаан тасрахгүй үргэлжилсээр өчигдөр Байнгын хороон хуралдааны үеэр ч санал зөрөлдөн "хэрэлдэв".

Бид сайд, гишүүний байр суурийг та бүхэнд хүргэе.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: "Монголын парламентын түүхэнд хараар бичигдэх үйл явдлууд болж байна. Дэлхийн улс орнуудын жигшин зэвүүцдэг ялгаварлан гадуурхах фашист гэмт хэргийг УИХ-д сууж байгаа гишүүн гаргаж байгаад маш их харамсаж байна.

Мэдээж үүн дээр зарим хууль хяналтын байгууллагууд ажиллана. Манай аймгаас сонгогдсон дөрвөн гишүүн байдаг. Хандах газраа хандсан. Яах нь хууль хүчний байгууллагын асуудал. Хэдэн хүний нэр дурдаж байгааг би сонссон. Зарим хүмүүсийнх нь хаана байдаг, ямар ажил эрхэлдэг гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэдгээр иргэдээр дамжуулаад өнөөдөр Монгол улсад ажиллаж амьдарч байгаа маш олон залуучууд, хүүхдүүдийг гутаан доромжилж байна.Тийм учраас арга хэмжээ авах ёстой байгууллагууд нь авах байх"

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: "Т.Аубакир сайд намайг үндэсний ялгаварлал гаргаж, дэлхий нийтэд хамгийн их жигшил зэвүүцэл төрүүлдэг фашист үзэл гаргаж байна гэсэн. Хоёр парламентад Баян-Өлгий аймгаас сонгогдож ажиллахдаа тус аймгийн уугуул иргэд болох Урианхай, Тувачуудын эрх ашиг хэрхэн зөрчигддөг талаар, эрх ашгийг нь хэрхэн хангаж хамгаалдаг талаар яагаад дуугардаггүй юм.

Угтаа бол энэ хүн чинь тэнд ажиллаж амьдарч байгаа бүхий л иргэдийн эрх ашгийг хангаж ажиллах үүрэгтэй хүн биш юм уу. Т.Аубакир сайд Хасагуудын асуудлыг өөрөө гаргаж ирсэн шүү дээ. Би хэзээ ч энэ амьдралдаа Хасагуудыг сонирхож судалж, муу муухайг нь үзэх гэж ямар нэгэн бодол тээж явж үзээгүй. Хэрвээ тийм хүн байсан бол би 2022 онд Баян-Өлгий явахдаа хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд явах байсан. Асуудал бол Баян-Өлгий аймагт Консулын газар нээнэ гэдэг ярилцлагаас үүдсэн хэрэг. Би гишүүн байсан ч байгаагүй ч энэ асуудал дээр дуугарах эрх надад байгаа. Яахаараа нэг Улсын аймагт консул онцгойлж байгуулдаг вэ гээд гайхсан. Үүний улмаас хувь хүн, эмэгтэй хүнийг хувь, хувьсгалын амьдралаар нь доромжлон орж ирсэн.

Эхлээд Т.Аубакир сайдтай уулзаж, учрыг нь сонсож уучлалт гуйсан. Үүний дараа үй олноороо дарах гэж орж ирсэн. Ийм л асуудал үүссэн яваа.

Хасагуудаас олон заналхийлэл ирж байгаа. Очоод ална, гэрийг чинь самарна гээд л. Тэр байтугай төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдож байна. Бид 180 мянгуулаа саналаа өгье. Наадахаа зайлуул гэж байна лээ. Хасагуудыг энэ хүртэл давраах зүйлийг Монголын төр өөрөө хийсэн. Урианхай, тувачуудын эрх ашиг маш их зөрчигдөж байгаа талаар олон мэдээлэл ирсэн. Энэ хүмүүс өөрсдийн уугуул нутагтаа Хасагуудад дээрэлхүүлж, айдас заналхийлэл дунд амьдарч байна. Тэгэхэд парламент юу ч авч хэлэлцээгүй.

Баян-Өлгий аймаг улаан шугам болчихсон. Яагаад Урианхай, Тувачууд өөрсдийн газар нутагтаа дээрэлхүүлээд, айдас дарамтанд өртөөд зугтаах ёстой юм? Хэрвээ Баян-Өлгий манай улсын нэг аймаг биш гэвэл намайг намайг шорондоо хийнэ биз. Би яаж ялгаварлан гадуурхсан юм. 

Бодлогын яамаа Хасаг хүнд хариуцуулмааргүй байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.162
    35 минутын өмнө

    Давраад байвал өмхий хасгуудыг индианчуудыг хяддаг шиг газрын хөрснөөч арчих хэрэгтэй

    Хариулах