Б.Буянтогтох: ЭМД-ын сан хоосроогүй бас дампуураагүй

Х.Есү
1 цаг 16 минутын өмнө

Хүний их эмч Б.Буянтогтох Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар мэдээлэл өгчээ. 

Тэрбээр, "Эрүүл мэндийн даатгалын сан дампуурчээ, хоосорчээ гээд дахиад л төсвийн тодотгол тойроод улс төрчид шуугилдаад эхэллээ. 2026 оны төсвийн тодотголын хуулийг дагасан, тооцоолол дээр ил байгаа эх сурвалжийн мэдээллээс авсан тоогоор шалгаж харцгаая.

1. Сангийн орлого: 2.854.0 тэрбум ₮
2. Сангийн зарлага: 2.538.1 тэрбум ₮
3. Ашиг/ алдагдал: + 391.4 тэрбум ₮

Оны эцэст ЭМД-ын сангийн чөлөөт үлдэгдэл 391.4 тэрбум төгрөгийн нэмэх баланстай гарахаар харагдаж байна. Энэ нь хоосроогүй бас дампуураагүй гэсэн үг. Харин цэвэр ашигтай. 

Ер нь сан ихэнх жилүүдэд чөлөөт үлдэгдэлтэй гарч байсан. 2021-2024 онуудад алдагдалтай байсан. Энэ мэдээж ковидын үе шүү дээ. Сүүлийн 2 жил буцаад ашигтай болж чөлөөт үлдэгдлийн хэмжээ нэмэгдэж байгаа. Ирэх жил ч нэмэгдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 сая ₮ болчихлоо. Үүний нөлөө гарна. 

Хүрэлцэхгүй байгаа нь ямар учиртай гэж үү ?

Учир нь ЭМД-ын сан бол улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд төсвийн хуулиар батлагддаг.

УИХ орлогын доод хязгаар, зарлагын дээд хязгаарыг тогтоож өгдөг. ЭМДҮЗ, ЭМДЕГ нь зөвхөн тэр хязгаарын хүрээнд зарцуулах эрхтэй. Хязгаараас хэтэрвэл хууль зөрчсөнд тооцогдоно.

Тэгэхээр асуудал нь мөнгө байхгүйд биш, зарцуулах эрх нь УИХ-д хадгалагддаг эрх зүйн зохицуулалтад байгаа юм. Ийм л учиртай. ЭМД сан хоосроогүй бас дампуураагүй" гэжээ. 

May be an image of text

May be an image of text

May be an image of text


May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна