Х.Нямбаатар: Манай ерөнхий сайд ТҮЦ-ний эдийн засгийг дэмжиж улс орноо нэгэнт хөгжүүлэхээр шийдсэн бололтой

Х.Есү
2026/09/10

Хотын дарга асан Х.Нямбаатар төсвийн тодотголтой холбоотой байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, “Энэ төсвийн тодотгол үнэхээр их асуудлууд шийдэхээр орж иржээ. Н.Учрал ерөнхий сайд өөрийнхөө хувийн сургуульд 3.5 тэрбумыг тавих нь дүүрч. Зүгээр явж байсан Сэлбэ 20 минутын хот төслийн санхүүжилтийг төсвийн хязгаар нэрээр зогсоогоод банкинд өндөр хүүтэй ( 14-16 хувийн хүүтэй ) хадгалж байсан мөнгийг хүүгүйгээр татаж авч төсвийн цоорхойгоо нөхөхөөр болжээ. 

Эцэст нь Нямбаа өрөнд оруулсан ардын дайсан болгох мэргэн ухаан олжээ. Анх удаа гэр хороолол яаж барилгажиж болохыг олон түмэнд харуулах төсөл зогсоож байгаа юм гэнэ. (орлогод нийцсэн өөрийн ипотектэй, Монгол банк, МИК-н ипотекээс огт хамааралгүй 10 хувийн урьдчилгаатай засалгүй м2 нь 3.8 саяын нэг байр дундажаар 110 саяд борлогдох урьдчилгаа төлбөрт 10-20 сая төгрөг төлөөд орох байсан төсөл бүрэн зогсож байна)

Намайг ажлаа өгөхөд Хот дансандаа 2.6 их наяд бэлэн үлдэгдэлтэй хүлээлгэж өгсөн. Одоо улсын төсөв 6 их наяд алдагтай байгаа учраас хотыг хоосруулж он гарах бололтой. Манай баг өдөр бүр шинэ замууд ашиглалтад оруулдаг, Газар чөлөөлдөг, Гандан, Ногоон нуур нтр паркуудыг байгуулахаар төлөвлөсөн бүх ажлууд зогсов. 
Дараагийн төсвийн тодотголын балаг байна. Нийгмийн даатгалын хуулийг 2027 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэж УИХ баталчихаад 11 сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэж Засгий газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. 
Манай ерөнхий сайд ТҮЦний эдийн засаг дэмжиж улс орноо нэгэнт хөгжүүлэхээр шийдсэн бололтой” гэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.148
    2026/09/11

    Нямбаа зөв л хэлж байна.

    Хариулах
  • 66.181.160.50
    2026/09/11

    Чи өөрөө ТҮЦ бүрийг зайлуулж, үнэтэй чулуу хотын төвөөр нэг өрснөөрөө эдийн засгаа дэмжсэн гэх гээд байна уу.

    Хариулах
  • 172.58.124.152
    2026/09/11

    Chi uuruu zail Harin ch ajil yaj hiidgiig yaj Hurungu bosgoj boldogiig yaj irgedttei oilgoltsoj gazar chuluulj boldogiig yaj asuudliig ugluulgaar ni shiidej bolohiig haruulsan yum daa. Harin busad ni zugeer l olsniig ni huvaaj idheer ulaarch baigaag harahgui bna uu.

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/09/11

    pisdaa min chi bitgii gutsaaa. shorond suuhaa huleej bai . MUU GULGUN ULAAN KOMMUNIST BUZAR NOVSH CHI ZUGEER ZAIL

    Хариулах