Философич С.Молор-Эрдэнийг цагдан хорих шийдвэрийг эсэргүүцсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 14.00 цагт болсон.
Тэгвэл Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүх философич С.Молор-Эрдэнийн өмгөөлөгчдийн гомдлыг хэлэлцэж шийдвэрээ танилцууллаа. Та бүхэндээ шүүгчийн бэлтгэсэн тоймыг хүргэж байна.
"Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан “...оргон зайлах, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлжээ.
Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд, 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/006161 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, С.Ганхуяг нараас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2026 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.231
Helmegdel .
Хариулах