Бусдыг доромжилсон гэх Реппер Mrs.M өөрийн хүсэлтээр "Super Concert: Special" тоглолтод орохоос татгалжээ

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 4 минутын өмнө

Реппер Mrs.M-ийн к-поп айдол Хюнинг Кай-г доромжилсон асуудал сөхөгдөж, "Super Concert: Special" тоглолтоос өөрийн хүсэлтээр нэрээ татжээ.

Тодруулбал, Mrs.M 2020 онд инстаграм хуудсандаа к-поп айдол Хюнинг Кайн зургийг "Эрэгтэй хүн ийм хөөрхөн байж болохгүй. Ямар ч эршүүд юм алга аа. Нөгөө юу муу нь байдаг юм уу гэмээр л байна" гэсэн тайлбартайгаар стори хийсэн байдаг.

Энэ сториг нийтлэгдсэний дараа "ТХT Mongolians" фэйсбүүк хуудсаар Mrs.M-ийг "Хюнинг Кайн нэр хүндэд халдаж, бэлгийн дарамт учруулсан, "Big Hit"-рүү и-мэйл илгээнэ" хэмээн нийтлэл бичиж, үүнийг нь к-попын шүтэн бишрэгчид цахим орчинд түгээн, давлагаалсан юм.

Тэгвэл 2026 оны есдүгээр сарын 19-нд болох PSY, Baek Z Young, Leehi тэргүүтэй дэлхийн хэмжээний артистууд оролцох "Super Concert special"-д реппер Mrs.M оролцох болсныг зарласны дараа дээрх асуудал дахин сөхөгдөж к-попын фэнүүд "Super Concert"-ыг зохион байгуулагч "Evandis Entertainment"-д түүнийг тоглолтоос хасахыг шаардлага тавьсан байна.

Харин "Super Concert: Special"-ын фэйсбүүк хуудсандаа оруулсан сүүлийн мэдэгдлээс харахад Mrs.M өөрийн хүсэлтээр тоглолтод оролцохоос татгалзсан гэдгээ хэлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна