УИХ-ын гишүүн Нарантуяа-Нара УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Ерөнхий сайдад хандан "Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг Т.Аубакир сайдаар удирдуулмааргүй байна. Чөлөөлж өгнө үү" хэмээн хүссэн. Энэ талаар Т.Аубакир сайдаас тодрууллаа.
-Нарантуяа-Нара гишүүн Бодлогын яам удирдуулах ёсгүй гэж ерөнхий сайдад байр сууриа илэрхийлсэн. Энэ тал дээр ямар саналтай байна вэ?
Тэрбээр "Монголын парламентын түүхэнд хараар бичигдэх үйл явдлууд болж байна. Дэлхийн улс орнуудын жигшин зэвүүцдэг ялгаварлан гадуурхах фашист гэмт хэргийг УИХ-д сууж байгаа гишүүн гаргаж байгаад маш их харамсаж байна.
-Мэдээж үүн дээр зарим хууль хяналтын байгууллагууд ажиллана. Манай аймгаас сонгогдсон дөрвөн гишүүн байдаг. Хандах газраа хандсан. Яах нь хууль хүчний байгууллагын асуудал.
Хэдэн хүний нэр дурдаж байгааг би сонссон. Зарим хүмүүсийнх нь хаана байдаг, ямар ажил эрхэлдэг гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэдгээр иргэдээр дамжуулаад өнөөдөр Монгол улсад ажиллаж амьдарч байгаа маш олон залуучууд, хүүхдүүдийг гутаан доромжилж байна.
Тийм учраас арга хэмжээ авах ёстой байгууллагууд нь авах байх" гэлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна