Ш.Жандос: ​Казакуудын асуудлыг дэвэргэж байгаа хүнд хуулийн хариуцлага үүрүүлэх ёстой

Х.Есү
2026/09/10

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын хооронд үүссэн маргаан иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. 

Иргэн Ш.Жандос өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр, " Казак түмэн өнөөдрийг хүртэл Монгол Улсын нэг эд эс нь гэж бодоод явж байхад хэн нэгэн гарч ирээд үгүйсгэхэд залуучууд маш их эмзэглэж байна. 

Тува, Казак ард түмэн бол нэгэн дээвэр дор сайхан амьдарч байна. Ороо бусгаа цаг үед Казакууд Монголын ард түмний талд байсан. Хэзээ ч буруу санаа, буруу сэтгэгдэл агуулж байгаагүй. Энх тайван оршиж байгаа энэ цаг үед бид хэзээ ч хагарч, бударч болохгүй. 

Гадны гар хөл болж Монголын ард түмний дунд яс хаяж байгаа хүмүүсээс сэрэмжлэх хэрэгтэй. Бидний хойч үе хоорондоо буруу ойлголцолтой байж болохгүй. Энэ болгоныг дэвэргэж байгаа хүндээ Монголын төр засаг, хууль хяналтын байгууллагууд хариуцлага үүрүүлэх ёстой. Баян-Өлгий аймагт ямар ч дээрэлхэл, ялгаварлал байхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.131
    2026/09/16

    Соёлын цөөнхүүд болох хасгууд зөвхөн монгол хэлийг л албан боловсролдоо ашиглах ёстой, шарил оршуулгуудаа цэгцэл, ялгаварлан гадуурхахыг хасгууд л хийж байгаа. Олон жилийн далд санаа агуулсан муу хүмүүс.

    Хариулах
  • 103.242.47.238
    9 цагийн өмнө

    Монгол улсын газар нутаг дээр Монгол төрийн ажил.үйлчилгээ үндсэн хуулын дагуу Монгол хэлээрээ түмэн олондоо хүрэх ёстой

    Хариулах
  • 188.33.18.70
    Өчигдөр

    Энэ хасгийг устга

    Хариулах
  • 64.119.26.118
    2026/09/11

    Үндэсний үзэл баянөлгийд хэтэрсэн шүү. Аймгийн удирдлагад ажил хайж хандахад цэргийн анги дээрээ очиж асуу гэх яриа баянөлгийд л гарсан. ОДОО бүр айлын өвөлжөөний дэргэд албаар оршуулгын ажил зохион байгуулж байгааг яаж тайлбарлах ёстой вэ?

    Хариулах
  • 172.58.124.252
    2026/09/11

    Jandok oo chamaig bol gadarlana shuu Darga dagj nalsan gar gishuun boljee gej. Ter Kazakuudaa avaad nutag butsuul yasiin. Chamd ochih gazar chine Belen bailgui dee.

    Хариулах
  • 66.181.161.20
    2026/09/10

    Чи тэнд очиж амьдарч үзсэн хасаг уу.Эсвэл мэдсэнч мэдээгүй юм шиг алиатаад байна уу.Нараг бага оролдоорой хасагуудаа энэ эмэгтэйг монголчууд өмөөрч хамгаална шүү.

    Хариулах