Э.Бат-Үүл: Монгол, Казахаар нь улсаа хагалан дайсагнуулсан төрийн зүтгэлтэн хэзээ ч байгаагүй шүү

Х.Есү
1 цаг 4 минутын өмнө

Хотын дарга асан Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг төрийн зүтгэлтэн ард түмнээ хооронд үндэс угсаагаар нь дайсагнуулан “алалцуулахыг уриалсан" ноцтой хэрэг хийсэн хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Тэрбээр, "Орчин цагийн Монгол Улсын түүхэнд монгол, казахаар нь улсаа хагалан дайсагнуулж байсан солиотой дебиль төрийн зүтгэлтэн хэзээ ч байгаагүй шүү. Казах иргэдээ дайрч доромжилж байгаа иргэдээ цагдаагийн байгууллага шалган тодруулах хэрэгтэй. Монголыг үндэс угсаагаар нь хагалан бутаргах үйл ажиллагааг хуулиар хориглосон байдгийг бүх цагдаа мэдэхийн цаагуур мэднэ.

Шизо галзуу хэд гурван хүнээс болж Улс хагарах нь байж болшгүй тэнэглэл. 

Нара гишүүнтэй би нилээн хэдэн жилийн өмнө иогийн хичээл дээр таарч байсан. Гайхалтай ухаалаг мэдрэмжтэй эмэгтэй санагдсан юмдаг. 

Харин, монголчууд нийтээрээ, ардчиллаас интернэт сүлжээний “ оршин суугчид” болон шилжих үед инфлүүзер Нараг харахад тун “ галзуутай” нэгэн болж хувирсан байв. Үүнийг нь ч би ойлгож байсан. Учир нь интернэт ертөнцөд инфлүүзэр манлайлагч болохын тулд галзуу солиотой байх ёстой. Интернэт ертөнцөд хүн ухаантай байвал хэнд ч үл үзэгдэнэ. Үүнийг интернэт ертөнцийн 1-р хууль гэдэг.Энэ хууль дэлхий даяар үйлчилж байгаа.Нара үүнийг анх мэдэж ашигласан, манай улсын анхдагч нарын нэг.

Одоо Нара бол зүгээр нэг интернэтийн инфлүүзэр төдийн нэгэн биш, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө ажиллах тангараг өргөсөн, Монгол Улсын Их Хуралын гишүүн юм.УИХ гишүүн бол ард түмний элч. Манай казах үндэстэний ч элч. Саяхан, төлөөлсөн элчийнхээ хувиар казах айлуудаар зочилж явах нь үнэхээр сайхан харагдаж байна билээ. 

УИХ-ын гишүүн тангарагаасаа няцвал эгүүлэн татах хуультай. Энэ хуульд УИХ гишүүд бүгд захирагдана. Монголын төрийн төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын гишүүн,төрийн зүтгэлтэн ард түмнээ хооронд үндэс угсаагаар нь дайсагнуулан “алалцуулахыг уриалан” суух нь маш ноцтой гэмт хэрэг. Орчин цагийн Монголын түүхэнд ийм хэрэг огт гарч байгаагүй.Харин,анги болгон хагалж 40 гаруй гэмгүй монгол хүний амь хөнөөсөн гашуун туршлага бий.

Манай ямар нэгэн казах ч бай, монгол ч бай иргэний хийсэн гэмт хэргийг казах үндэстний, эсхүл монгол үндэстний гэмт хэрэг мэт хөөрөгдөж гүтгэх нь “геноцит” гэдэг зүйл ангитай гэмт хэрэг Нара гишүүнээ.Олон Улсын Шүүхээр ч ордог гэмт хэрэг шүү. 

Интернэтийн галзуурлаас болоод цаана чинь,олон оронд улсын дотор хагарал мөргөлдөөн гарч иргэний дайн болоод, улс орнууд тарж бутран баларч байгаа.Үүнийг Нара гишүүн маань сайн тунгааж бодоорой! Монгол Улс тарж бутарсан гэх түүхэн нүглийн автор болж болохгүй шүү. Түүх нүгэлийг огт мартдаггүй, удам сударт ч нялздаг гайтай!

Нара гишүүндээ, Юваль Ной Харарийн “Нексус” гэдэг номыг анхааралтай уншихыг зөвлөе!" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.50
    42 минутын өмнө

    Нарантуяа авгайг ямар төрийн зүтгэлтэн гэхэв дээ. Төрийн зүтгэлтний суудалд суусан гудамжны тэнэг авгай. Бат-Үүл харин ганц удаа зөв хэлж.

    Хариулах