ТАНИЛЦ: Өнөөдөр танилцуулагдах “iPhone 18 Pro”, “18 Pro Max”, “iPhone Ultra”

Zuv.mn
2 цаг 1 минутын өмнө

“Apple” корпораци “iPhone”-ы шинэ загвараа танилцуулах нь үргэлж олон нийтийн сонирхлыг татсан том үйл явдал байсаар ирсэн. Тэгвэл хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн товлолт өдөр ирж, “Apple” ээлжит танилцуулгаа өнөөдөр хийх гэж байна.

Өнөөдөр тус фирм “iPhone 18 Pro”, “18 Pro Max”, “iPhone Ultra” гэсэн гурван шинэ ухаалаг гар утасны загварыг танилцуулна гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Тодруулбал, сери дотроо арай хямд үнэтэй зарагддаг энгийн “iPhone 18” болон шинэ “iPhone Air” загварууд өнөөдрийн танилцуулгад ороогүй. “Нийлүүлэлтийн сүлжээ, нөөц боломжийг тодорхой болгох” шалтгаанаар худалдаанд гаргах хугацааг нь 2027 оны хавар болтол хойшлуулаад байгаа юм.

iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max

“iPhone 18 Pro”, “iPhone 18 Pro Max”-ыг зохион бүтээгчид нь “iPhone 17 Pro” цувралаас ялгарах хэд, хэдэн өөрчлөлт хийж, гүйцэтгэл, камер, дизайн, батерейны ашиглалтын хугацааг сайжруулжээ.

Жишээ нв, 2nm процессоор бүтээгдсэн A20 Pro чип нь A19 Pro-оос 18% хүртэл хурдан, 30% хүртэл илүү эрчим хүчний хэмнэлттэй;

Камер нь мэдэгдэхүйц сайжирч, үндсэн камер нь хувьсах диафрагмтай болжээ;

Батерейны ашиглалтын хугацаа урьд өмнөх бүх загваруудаас илүү болсон.

Pro Max-ын шинэчлэлт нь бүр ч онцгой.

Камерын удирдлагын самбар шинэчлэгдэж, “Apple”-ийн өөрсдийнх нь зохион бүтээсэн C2 модем, хиймэл дагуулын сүлжээ бүхий 5G сүлжээтэй болжээ.

Үнийн хувь эх сурвалжуудын мэдээлэл ялгаатай байгаа бөгөөд нэг эх сурвалжид iPhone 18 Pro нь 1,399 доллараас эхэлнэ гэсэн бол  өөр эх сурвалж 1,199-1,249 доллар байна гэжээ.

“iPhone Ultra”

Хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй “iPhone Ultra” нь “Apple”-ийн анхны эвхэгддэг загвар юм. Үнэ нь 2,000 доллараас ч давж, iPhone цувралд шинэ тансаг зэрэглэлийн сегмент бий болно гэж таамаглаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна