Эдийн засгийг 5.1 их наяд төгрөгөөр дэмжих төлөвлөгөөг чуулганы эхэнд батална

2020 оны 04 сарын 06

УИх-ын хаврын чуулган түүхэндээ анх удаа цахимаар хуралдаж гэж байна.  Гишүүдийн ирцийг онлайнаар бүртгэж, саналыг онлайнаар авч шийдвэр гаргах болсон нь УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай болж байгаа. Тиймээс цахим чуулганы эхэнд  УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ. Гишүүд хөл хорио, хязгаарлалтын цаг үед хурууны хээгээрээ ирц, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, санал хураалтад оролцохыг хэрхэн шийдэх  вэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар  шийдэх юм байна. 

Цахим чуулган  эхний ээлжид коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сулруулах, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын байрыг хадгалах, үйлдвэрлэгчид, бизнесийнхний дарамтыг багасгах, иргэдээ хямралд нэрвүүлчихгүй байх, эдийн засгаа дэмжих чиглэлийн хууль, тогтоомжийг яаралтай горимоор хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.  Засгийн газраас Коронавирусийн үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  хүнсний хангамжийг тогтвортой түвшинд байлгах, нөөц бүрдүүлэхийн тулд зарим бараа, бүтээгдэхүүнийг импортлох, тэдгээрийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан  нар өргөн бариад байгаа. 

Одоогоор УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Шүүхийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж дууссан бол  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл бэлэн ыолоод хэлэлцүүлгийн шатанд явж байна.  

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.