ЭМЯ: Коронавирусийн 714 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас барлаа


Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын мэдээ хүргэлээ. Сүүлийн 24 цагт 714 шинэ тохиолдол бүртгэгджээ. Мөн коронавирус өвчний улмаас нэг хүн нас барсан харамсалтай мэдээ  байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 13494 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 714 тохиолдол бүгд дотоодод гарсан халдвар юм. Үүний 630 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 10544 боллоо.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 84 тохиолдол бүртгэгдсэн.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна