Леди Гага: 16 жилийн өмнө намайг хүчиндэж, жирэмсэн болгосон хүнийг ИЛЧЛЭХГҮЙ


АНУ-ын нэртэй ярилцлага хөтлөгч Опра Уйнфри Apple TV+-д нэгдэж, ''Таны мэдэхгүй би'' нэртэй ярилцлагыг хөтлөн явуулдаг болсон. Тэрбээр нэвтрүүлэг бүрээрээ олон нийтийг гайхшруулдаг гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, уг цувралын өмнөх дугаарт Ханхүү Харри болон Меган Маркл нар оролцож, бидний мэдэхгүй Английн язгууртнуудын амьдралыг илчилсэн билээ. 

Oprah Winfrey and Lady Gaga Have Emotional Backstage Meeting - E! Online -  AP


Энэ удаагийн дугаарт өдгөө 35 настай дуучин Леди Гага оролцож бас нэгэн цочирдом нууцаа дэлгэсэн юм.

Lady Gaga says she had 'total psychotic break' after being raped - The  Irish News

Жинхэнэ нэр нь Стефани Жоан Анжелина Германотта буюу бидний сайн таних дуучин Леди Гага 19 насандаа продюсертаа хүчиндүүлж, жирэмсэн болсон тухайгаа дэлгэсэн юм. Энэхүү нэвтрүүлэг өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны Пүрэв гарагт цацагдсан бөгөөд дуучин өмнө нь энэ хэргийн тухай дэлгэрэнгүй ярьж байгаагүй билээ. 

Учир нь дуучин бүсгүй өөрийн хүчээр бус хүчирхийлэлд өртсөн өрөвдөлтэй эмэгтэй гэдгээр нэр алдарт хүрсэн мэт харагдахыг хүсээгүй ажээ. 

Lady Gaga Reveals She Was Raped as a Teenager – The Hollywood Reporter

''Би өөрийнхөө хүчээр, хичээл зүтгэлээр Оскар авсан, сайн дуучин болсон. Намайг хүмүүс сайн дуучин, чадварлаг жүжигчин гэдгээр минь таниасай гэж хүсэж байна. Хүчирхийлэлд өртсөн өрөвдөлтэй эмэгтэй гэдгээр минь бус. Тиймдээ ч өмнө энэ тухай нэг ч удаа дэлгэрэнгүй ярьж байгаагүй. ''


Lady Gaga reveals she developed PTSD after being raped at age of 19

''Би сар гаруй хугацаанд студид хоригдсон. Намайг хувцсаа тайлахгүй бол миний бичүүлсэн дуунуудыг шатаана гэж сүрдүүлдэг байсан. Би тэр хугацаанд жирэмсэлж, бас өвчилсөн. Намайг удаа дараа хүчиндэж, бүр жирэмсэн болгосон хүн эцэг эхийн минь гэрийн гадаа намайг машинаасаа хөөж буулгаад явж байсан гэхээр одоо хар дарсан зүүд шиг л санагддаг. 

Би продюсероо олон нийтэд зарламааргүй байна. Түүний эсрэг цагдаа дээр мэдүүлэг өгч, хэргийг нь хүлээлгэмээр байгаа ч тэр хүний царайг ахиж хэзээ ч харахыг хүсэхгүй байна.

Миний сэтгэл гутрал даамжирч, бие минь зовуурлаж байсан. Энэ явдал 16 жилийн өмнө болсон, гэсэн ч бие минь тэр үеийн өвдөлтийг мартаагүй, өдөр бүр надад сануулах мэт өвддөг.

Би тэр хүнтэй нэг удаа дэлгүүрт тааралдаж байсан. Би айсандаа хөшчихсөн. Тэр хүнээс насан туршдаа хол баймаар байна.'' гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна